BizNetwork 

танилууддаа түгээх
Бүсчилсэн сургалт зохион байгуулагдав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Шүүгч П,Ууганцэцэг   

Улсын Дээд шүүх, Ханнс-Зайделын сангаас хамтран зохион байгуулсан Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нарт зориулсан бүсчилсэн сургалт Архангай аймагт 2010 оны 4 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд болж, сургалтанд Булган, Хөвсгөл, Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд оролцож, шүүгч-багш Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Т.Энхмаа, Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч П.Ууганцэцэг нар хичээл заав. Сургалтыг “Газрын маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал”, “Захиргааны актын төрөл”, “Шүүгчийн ёс зүй”, “ЗХХШТХ-ийн 79, 90 дүгээр зүйлийг хэрэглэх, анхаарах асуудал” сэдвүүдээр зохион байгуулав.

 
"Хүүхэд ба хууль ёс" сэдэвт сургалт, чөлөөт ярилцлага зохион байгуулав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Шүүгч Ц.Цэрэндулам   
2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 12:27

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны төлөвлөгөөнд тусгагдсан дагуу "Хүүхэд ба хууль ёс" сэдэвт сургалт, чөлөөт ярилцлагыг 2010.04.22-ны өдөр Булган аймгийн Хүүхдийн төлөө төвийн танхимд шүүгч Ц.Цэрэндулам, Л.Дарьсүрэн нар зохион явууллаа.

Сургалтанд Цагдаагийн хэлтэс, Хүүхдийн төлөө төв, Эрүүл мэндийн газар, 11 жилийн 1 дүгээр дунд сургууль хамтран оролцов.

 
2010 оны 3,4 дүгээр сарын шүүн таслах болон бусад ажлын талаарх мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 4-р сарын 30, Баасан гариг, 19:13

Нэг: Шүүн таслах ажлын хүрээнд

Аймгийн давж заалдах шатны шүүх нь 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар эрүүгийн 16, иргэний 9 хэрэг хянан шийдвэрлэв.

Аймгийн захиргааны хэргийн шүүх нь 27 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч 14 хэрэг шийдвэрлэж, 2 нэхэмжлэлийг буцааж, 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 7 нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байна.

Аймаг дахь Сум дундын шүүх нь эрүүгийн 31 хүнд холбогдох 25 хэрэг шийдвэрлэж, иргэний 271 хэрэг шийдвэрлэсэн. Захиргааны зөрчлийн 36 материал хүлээн авч, 5 хүнийг 100 000 төгрөгөөр торгож, 31 хүнийг баривчлах шийтгэл ногдуулжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 02, Ням гариг, 18:17
 
2010 оны 1, 2 дугаар сарын шүүн таслах болон бусад ажлын талаарх мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 18:30

Нэг. Шүүн таслах ажлын хүрээнд

Аймгийн давж заалдах шатны шүүх нь 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар эрүүгийн 4, иргэний 4 хэрэг хянан шийдвэрлэв.

Аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 14 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч 8 хэрэг шийдвэрлэж, 1 нэхэмжлэл буцааж, 1 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 4 нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байна.

 
Дотоод сургалт PDF И-мэйл
2010 оны 2-р сарын 02, Мягмар гариг, 12:49

Булган аймгийн шүүхээс жил бүр дотооддоо хууль эрх зүйн сургалтыг графикийн дагуу долоо хоног бүрийн Баасан гаригийн үдээс хойш эрүү иргэний чиглэлээр ээлжлэн явуулдаг.

Энэ жилийн хувь 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Аймгийн шүүхийн шүүгч С.Цэцэгмаа, шүүгчийн туслах Г.Жаргалтуяа нар хамтран "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай" сэвдээр хичээл зааж, Аймгийн шүүхийн шүүгч, сум дундын шүүхийн шүүгч, шүүгчийн туслах зэрэг нийт 15 хүн хамрагдав. Сургалтын төсгөлд 4 төрлийг бодлогыг хоёр хэсэг болгон бодуулж заасан хичээлээ бататгасан нь хичээлийг илүү үр дүнтэй болгосон юм.

Мөн 2010 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Сум дундын шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, шүүгчийн туслах Ц.Цэен-Ойдов нар "Гэмт хэргийн зүйлчлэл" сэдвээр хичээл заалаа.

Уг хичээлийг бодлого дээр тулгуурлан харилцан ярилцах замаар зааж, тохиолдол бүр дээр харилцан ярилцав.

Сургалтад аймгийн шүүхийн шүүгч, сум дундын шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны ажилтан зэрэг 14 хүн хамрагдав.

 
2009 оны 11. 12 дугаар сарын шүүн таслах болон бусад ажлын талаарх мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 12, Мягмар гариг, 10:38

Нэг. Шүүн таслах ажлын хүрээнд

Аймгийн давж заалдах шатны шүүх нь 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар эрүүгийн 60. иргэний 38 хэрэг хянан шийдвэрлэв.

Аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 50 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч шүүгч 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн ба нийт 30 хэрэг шийдвэрлэж. 6 нэхэмжлэлийг буцааж. 10 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж. 3 нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж үлдэгдэлтэй, захиргааны зөрчлийн 3 материал хүлээн авч хянан шийдвэрлэсэн ба 3 хүнд нийт 35000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 02, Мягмар гариг, 13:35
 
2009 оны 9, 10-р сарын шүүн таслах болон бусад ажлын талаарх мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 11, Даваа гариг, 22:00

Нэг. Шүүн таслах ажлын хүрээнд

Аймгийн давж заалдах шатны шүүх нь 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар эрүүгийн 50 иргэний 31 хэрэг хянан шийдвэрлэв. Аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 41 нэхэмжлэл хэрэг хүлээн авч 21 хэрэг шийдвэрлэж, 6 нэхэмжлэлийг буцааж, 10 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 4 нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж, захиргааны зөрчлийн 2 материал хүлээн авч хянан шийдвэрлэсэн ба 2 хүнд тус бүр 15000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Аймаг дахь сум дундын шүүх нь эрүүгийн 75 хэрэг шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай  хуулийн дагуу 6 хэрэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний 661 хэрэг хянан шийдвэрлэж. захиргааны зөрчлийн 94 материал хүээн авч хянан шийдвэрлсэн ба 98 хүнд арга хэмжээ авсан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 12, Мягмар гариг, 10:50
 
<< Эхлэх < Өмнөх 81 82 83 84 85 86 87 88 89 90 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 91-с 90
BizNetwork 

танилууддаа түгээх