BizNetwork 

танилууддаа түгээх
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 18, Даваа гариг, 17:01

Шинээр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан ээлжит сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн сургалтыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, ялын төрөл, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл, хүндрүүлэх нөхцөл, албадлагын арга хэмжээ хэрэглэх сэдвээр зохион байгууллаа.

 
2017.09.11-ний өдрөөс 2017. 09.15-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 18, Даваа гариг, 12:31

Иргэний шүүх хуралдаан зарласнаас

1. Д.Нандинхишигтийн нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэтуяад холбогдох 11565000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 19:15

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахууд ээлжит сургалтуудыг зохион байгуулж байна.

 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 14, Пүрэв гариг, 13:37

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа.

 
Шүүхийн байрны гадна талбайн өнгө үзэмж сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 14, Пүрэв гариг, 13:33

Булган аймаг дахь шүүхүүдийн шүүгч, шүүхийн тамгын газрын нийт ажилтнууд шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн албан бичгийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхийн байрны ойр орчны  50 м зайн хог хаягдал болон гадна талбайн ногоон байгууламжид ургасан хогын ургамалыг түүж цэвэрлэн, шинээр мод ургац суулгуулах талбайг цэгцлэн, гаднах талбайн тохижилт, ногоон байгууламжын өнгө үзэмж сайжруулах зорилгоор автомашины зогсоолын зурвас татах ажлыг зохион байгуулж ажиллаа.

 
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 8-р сарын 22, Мягмар гариг, 17:24

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар боллоо. Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болгож өөрчлөв.

http://www.judcouncil.mn/main/6129--.html

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8-р сарын 28, Даваа гариг, 17:44
 
Хөдөө орон нутагт ажиллалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 8-р сарын 11, Баасан гариг, 17:30

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, туслах ажилтан Н.Эрдэнэбулган, нярав, жолооч Д.Түвшинбаяр нар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд өргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд Булган аймгийн Бугат суманд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулав.

 
Бусад мэдээллүүд...
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 94-с 6
BizNetwork 

танилууддаа түгээх