BizNetwork 

танилууддаа түгээх
Түүхэн замнал PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 16:34

Түүхэн замнал

Булган аймгийн шүүх нь 1936 онд Хан-Уул Булган Хан-уул хошууны Тамгын толгой гэдэг газар "Хошууны шүүх" нэртэйгээр байгуулагдаж шүүхийн дарга, нарийн бичгийн дарга байцаагч зэрэг 3 орон тоотой ажиллаж эхэлжээ.
•    БНМАУ-ын СНЗ-ийн 1937 оны 33 дугаар тогтоолоор 1938 оны 1 дүгээр сард Булган аймгийг байгуулахдаа тус аймгийн төвд 9 орон тоотой, 2 эсгий гэртэйгээр аймгийн шүүхийг байгуулсан.
•   1943 онд сумдын захиргаанд шүүн таслах ажлыг эрхлэн гүйцэтгэж байсныг зогсоож зөвхөн Шүүх уг үүргийг гүйцэтгэх болсон.
•   1945 онд тус "Аймгийн шүүх"-ээс Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Булган сумдад "Ардын хэсгийн шүүх"-ийг байгуулан ажиллуулж байгаад 1961 оны 12 дугаар сард татан буулгаж "Аймгийн шүүх-д төвлөрүүлэн орон тоог цомхотгосон.
•   1965 онд Аймгийн шүүхийн харъяанд нотариат, хууль зүйн зөвлөгөө өгөх газар, өмгөөлөгчдийг хамруулан ажиллуулав.
•   1975 оноос Ардын хэсгийн 5 шүүх байгуулагдан сумдад нүүдэллэн ажиллахаар болов.
•   1982 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус аймгийн Хутаг-Өндөр. Хишиг-Өндөр, Дашинчилэн сумдад "Хэсгийн ардын шүүх"-ийг шүүгч, нарийн бичгийн даргын орон тоотойгоор байгуулсан.
•   1992 онд "Хэсгийн шүүхүүдийг татан буулгаж Аймгийн шүүх, /давж заалдах шатны шүүх/ Сум дундын шүүхийг байгуулав.
•   1993 онд Давж заалдах шатны шүүх гэсэн нэрийг өөрчлөн Аймгийн шүүх болгож, шүүхийн Тамгын хэлтсийг байгуулсан.
•   2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Сум дундын шүүх нь анхан шатны шүүх, Аймгийн шүүх нь давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх болж өөрчлөгдсөн.
•   2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан.
Ингэж шинэчлэгдэн зохион байгуулагдахад Аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр С.Нямжав, Аймгийн шүүхийн шүүгчээр П.Төмөрбаатар, Л.Оюун, Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан Д.Түвшинжаргал, Сум дундын шүүхийн шүүгчээр Б.Бямбахорол, Ш.Загдаа, Д.Цолмон, Энхболд, Батгэрэл, Тамгын хэлтсийн даргаар Л.Хавалхаан нар ажиллаж байв. Шинэчлэлт өөрчлөлтийн 15 жилд тус шүүхэд ерөнхий шүүгчээр С.Нямжав - 1998 он, Д.Тайванхүү - 1999 оны 12 дугаар сараас 2001 оны 10 дугаар сар, Ё.Бямбацэрэн 2001 оны 10 дугаар сараас Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Түвшинжаргал, Ш.Загдаа, З.Хосбаяр, С.Цэрэндулам 2006 оны 3 дугаар сараас, Тамгын хэлтсийн даргаар Хавалхаан, Эрдмаа, М.Найдан,
М.Даваасүрэн нар тус тус томилогдон ажиллаж байсан. Б.Дөлгөөнболд 2012 оны 10 дугаар сараас тус шүүхийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байна.

•  Шүүх байгуулах тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар  2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 4 дүгээр шүүх байгуулагдаж, шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгч С.Цэрэндулам, С.Цэрэнханд, Г.Мягмарсүрэн, Л.Дарьсүрэн нарын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн Тамгын газар зохион байгууллаа.

•  Шүүх байгуулах тухай хуулинд өөрчлөлт орж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн анхан шатны шүүх дагнан байгуулагдлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр шүүгч С.Цэрэндулам, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шүүгч С.Цэрэнханд, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Л.Дарьсүрэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Д.Мөнхжаргал, шүүгч Г.Гантуяа нар томилогдож дагнан байгуулагдсан шүүхүүдийн ерөнхий шүүгч, ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч нар тамга тэмдгээ гардан авлаа.


Үе үеийн ерөнхий шүүгч нар

1. Цэнд 1938 он                          8. Чимэддамба 1963-1966 он
2. Ичинхорлоо 1939-1941 он       9. Даш-Очир  1966-1970 он
3. Жамсран 1941-1947 он          10. Хаст  1970-1979 он
4. Дугар 1947-1950 он               11. Ц.Раашзэвэг   1979-1987 он
5. Загд 1950-1954 он                 12. С.Нямжав  1987-1998 он
6. Лоорой 1954-1959 он            13. П.Төмөрбаатар 1998-1999 он
7. Баасай 1959-1963 он             14. Д.Тайванхүү  2000-2001 он
15. Ё.Бямбацэрэн 2001-2013 он

Манай алдартанууд

•   Шүүгч Загд  Монгол улсын гавъяат хуульч

•   Шүүгч Ц.Раашзэвэг Монгол улсын гавъяат хуульч 1998 он,

•   Шүүгч С.Нямжав Алтан гадас одон 1998 он, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2005 он,

•   Шүүгч Б.Бямбахорол Хөдөлмөрийн хүндэт медаль 1998 он,

•   Шүүгч П.Төмөрбаатар Хууль зүйн тэргүүний ажилтан 2001 он, Хөдөлмөрийн хүндэт медаль 2002 он, Алтан гадас одон 2006 он,

•   Шийдвэр гүйцэтгэгч Д.Дашдэлэг Хууль зүйн тэргүүний ажилтан 1991 он,

•   Шүүгч Ш.Загдаа Хууль зүйн тэргүүний ажилтан 1998 он,

•   Тамгын хэлтсийн дарга М.Даваасүрэн Аймгийн тэргүүний ажилтан 2003 он, Хууль зүйн тэргүүний ажилтан 2007 он, Аймгийн хууль хяналтын байгууллагын шилдэг эмэгтэй 2008 он,

•   Шүүгч Е.Бямбацэрэн Шүүхийн тэргүүний ажилтан 2006 он, Алтан гадас одон  2013 он,

•   Шүүгч С.Уранчимэг Монгол улсын аймаг нийслэлийн 2005 оны тэргүүний шүүгч, шүүхийн тэргүүний ажилтан 2007 он, Хөдөлмөрийн хүндэт медаль 2008 он,

•   Шүүгч С.Цэцэгмаа Хууль зүйн тэргүүний ажилтан 2002 он, ШЕЗ-ийн хүндэт тэмдэг 2006 он, Шүүхийн тэргүүний ажилтан 2008 он,

•   Шүүгч М.Хүрэлбаатар Шүүхийн тэргүүний ажилтан 2006 он,

•   Шүүгч Г.Гантуяа Аймгийн тэргүүний ажилтан 2006 он,

•   Шүүгч С.Цэрэндулам Хууль зүйн албаны "Тэргүүний ажилтан" 2008 он, ШЕЗ-ийн "Хүндэт тэмдэг" 2011 он, "Хөдөлмөрийн хүндэт медаль" 2011он, Монгол Улсын Дээд шүүхийн "Хүндэт тэмдэг" 2013 он, "Шүүхийн тэргүүний ажилтан" цол тэмдэг 2013 он, Төрийн албаны "Тэргүүний ажилтан" цол тэмдэг 2014 он,

•  Шүүгч Г.Мягмарсүрэн УДШ-ийн жуух бичиг 2012 он

• Шүүгч С.Цэрэнханд Сангийн яамны жуух бичиг 2001 он, ШЕЗ-ийн хүндэт тэмдэг 2011 он, Хууль зүйн албаны жуух бичиг 2012 он,

•   Жижүүр Б.Цогтбаатар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг 2006 он

•   Жижүүр Б.Бат-Эрдэнэ Улсын дээд шүүхийн жуух бичиг 2006 он

•   Жолооч С.Болд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг 2007 он, Хууль зүйн яамны жуух бичиг 2015 он,

•   Үйлчлэгч С.Амаржаргал Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг 2007 он, ХЗЯ-ны жуух бичиг 2010 он, Аймгийн тэргүүний ажилтан-2014

•   Зарлага Д.Пүрэвсүрэн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг 2008 он,

•   Эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа- Аймгийн тэргүүний ажилтан 2014 он,

•   Нягтлан Л.Дуламжав-Сангийн яамны жуух бичиг 2014 он, Аймгийн Засаг даргын жуух бичиг 2014 он,

•   Тамгын газрын дарга Б.Дөлгөөнболд- Аймгийн Засаг даргын жуух бичиг 2014 он,

•   Дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Наянтай- Аймгийн Засаг даргын жуух бичиг 2014 он,

•   Шүүгчийн туслах Д.Ганбат- Аймгийн Засаг даргын жуух бичиг 2014 он,

•   Мэдээллийн технологийн мэргэжилтэн С.Мижиддорж- Аймгийн Засаг даргын жуух бичиг 2014 он, Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдааны тэргүүн байр ШЕЗ-ийн өргөмжлөл 2015 онд тус тус шагнагдсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 10-р сарын 18, Ням гариг, 15:13
 
BizNetwork 

танилууддаа түгээх