BizNetwork 

танилууддаа түгээх
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХЭД БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕИЙН СУРГАЛТ-ДАДЛАГА АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 17:55

Булган аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газрын 2017 оны хамтарч ажиллах төлөвлөгөөний дагуу  Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/40,113 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлж, болзошгүй нөхцөл байдал үүссэн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж,таслан зогсоох арга хэмжээ авах, алба хаагчдын   мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, шүүхийн болон бусад албадын хамтын ажиллагааг бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомж, журам зааврын хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Онцгой байдлын газраас 6 алба хаагч, 1 автомашинтай, Нэгдсэн эмнэлгээс 2 албан хаагч, 1 автомашинтай, Тагнуулын хэлтсээс 1 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 1 алба хаагч, Шүүхээс 26 шүүгч,шүүхийн захиргааны ажилтнууд,, Цагдаагийн газраас 17 алба хаагч тус тус оролцож, дараахь ажлуудыг батлагдсан төлөвлөгөөний дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны холбогдох код,бусад журам, зааврын  дагуу зохион байгууллаа.

Цагийн байдал №1:         Булган аймаг дахь шүүхийн барилга байгууламжид

“Тэсрэх”бодис “ байрлуулсан үеийн аюулгүй болгох ажиллагаа.

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн газрын 7034102 тоот утсанд үл таних хүн Шүүхийн байранд тэсрэх бодис байрлуулж тавьсан талаар мэдэгдсэн байна. Уг мэдээллийн  дагуу тус газрын жижүүрийн офицер а/х Я.Алтансүх 7034102 дугаарын утсаар  Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаа ахлах ахлагч О.Даваанямд  70342499 дугаарын утасруу 10:15 минутанд мэдэгдсэн. Үүссэн цагийн байдлыг цагдаагийн ахлах ахлагч О.Давааням нэн даруй тус албаны  ахлах байцаагч, цагдаагийн хурандаа М.Даваадоржид танилцуулж, цагдаагийн дэд ахлагч Э.Ганзориг, цагдаагийн дэд ахлагч  Б.Золсайхан нар  шүүхийн байрнаас шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэдийг нэн чухал бичиг баримтын хамт шуурхай гаргаж, хамгаалалтын цагдаа д/а Б.Баасанжаргал аюулгүй газарт байрлуулж,хүн нэг бүрээр бүртгэн, 10:20 минутанд шүүхийн байрыг цагдаагийн хамгаалалтанд авсан. 10:25 минутанд цагдаагийн газрын тусгай бүлэг, нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн баг, шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтсийн албаны хүмүүс тус тус ирж  нөхцөл байдалтай танилцсан.  10:40 минутанд Онцгой байдлын алба хаагчид  ирж объектруу 4 алба хаагч нэвтэрч тэсрэх бодисыг хайгч багажийн тусламжтайгаар илрүүлж, аюулгүй болгох арга хэмжээг шуурхай зохион байгуулсны дараа цагдаагийн газрын мөрдөн байцаагч, шинжээч, эрүүгийн төлөөлөгч нар 10:45 объектруу нэвтэрч,хэргийн газрын үзлэг явуулахад коридор үүдний хэсэгт байрлах 12 хаалга бүхий 280/1м хэмжээтэй төмөр сейфний доороосоо 2 дахь эгнээний голын өрөөнд хар цүнхтэй тэсрэх бодис гэх зүйл байсан бөгөөд уг зүйлийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтож, сейфний хаалганд гарын мөр илрүүлэхээр криминалистикийн шинжээч дэслэгч Т.Баттөмөр тусгай багажаар шалгаж үзэхэд хурууны хээ илэрсэн бөгөөд түүнийг бэхжүүлж авлаа. Үзлэгийн явц байдлыг шинжээч Т.Баттөмөр 18 кадр зураг дарж баримтжуулсан. 11:10 минутанд шүүхийн барилга байгууламжийг аюулгүй болгосон талаар мэдэгдэж тэсрэх бодис байрлуулсан гэх этгээдийг цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч,мөрдөн байцаагч,тусгай бүлгийн алба хаагчид мэдээллийн дагуу шуурхай ажиллагаа явуулж, гэмт этгээдийг илрүүлэн дайчлан баривчиллаа.

ОБЪЕКТООС ШҮҮГЧ, ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД, ИРГЭДИЙГ ШУУРХАЙ ГАРГАЖ ОБЪЕКТЫГ ЧӨЛӨӨЛЖ ХАМГААЛАЛТАНД АВЛАА.

Цагийн байдал №2:        Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч, шүүгчрүү

халдан  довтлох үеийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа.

Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаан 11:20 минутанд эрүүгийн 108 тоот танхимд эхэлсэн. Тус шүүх хуралдаанд эрүүгийн хэргийн шүүгч С.Цэрэнханд, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, нарийн бичгийн дарга Б. Энх-Амгалан, өмгөөлөгч Д.Цэнгүүн, шүүгдэгч Д.Нямхүү, хамгаалалтын цагдаа д/а Б.Золбаяр нарын бүрэлдэхүүнтэй эрүүгийн шүүх хуралдааны явцад  шүүгч, шүүхийн тогтоол уншиж танилцуулах үеэр шүүгдэгч Д.Нямхүү шүүгчийг үг хэлээр доромжилж, зүй бус харьцаж, улмаар шүүгчрүү халдан довтлох үйлдэл гаргасан. Энэ үед хамгаалалтын цагдаа нэмэлт хүч дуудаж д/а Чулуунэрдэнэ, д/а Б.Золбаяр нар шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авч түр саатуулах өрөөнд хүргэн өгч харуулын цагдаа а/а О.Давааням шүүгдэгчийг харгалзаж хамгаалалтанд авсан. Энэ үеэр харуулын цагдаа дэд ахлагч Э.Ганзориг шүүгчийг хуралдааны танхимаас гаргаж хамгаалалтанд авч аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

Цагийн байдал №3:         Шүүгчийг харих замд шүүгчид халдан довтолсон

үеийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ж.Дэлгэрмөрөнг 12:30 минутанд өөрийн хувийн эзэмшлийн 64-60 УБЕ дугаартай “ийст” маркийн автомашинтайгаа харьж явах замд нь Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн харалдаа засмал зам дээр үл таних 2 залуу саатуулж, тээврийн хэрэгсэлд нь халдсан талаар 7034102 дугаарын утсанд шүүгч Дэлгэрмөрөн мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу тус газрын жижүүрийн шуурхай алба  халдлага болсон газарт цагдаагийн тусгай бүлгийг  явуулж,  12 цаг 40 минутанд шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, шүүгчиин автомашин руу  халдсан 2 этгээдийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч,уг 2 этгээдийг саатуулж  ажилласан байна.

Ийнхүү 3-н төрлийн тохиолдолд өгч сургалт, дадлага ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт, дадлага зохион байгуулснаар ажиллагаанд  оролцсон байгууллагуудын ажилтан,алба хаагчдын мэдлэг, чадвар дээшилсэн, хамтын ажиллагаанд тодорхой дэвшил гарсан, төлөвлөгөөнд тусгагдсан ажил  хангагдсан төдийгүй цаашид хамтран ажиллах зорилго чиглэл тодорхойлогдсон.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх