BizNetwork 

танилууддаа түгээх
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 10:48

Булган аймаг дахь Шүүхийн Залуучуудын зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Анхдугаар Үндсэн хууль батлагдаж, Бүгд найрамдах улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь шүүхүүдийн шүүгч, захиргааны ажилчдын дунд оюун ухаан, авхаалж самбаа, мэдлэг ур чадварыг сорих, эх оронч сэтгэлгээг төрүүлж, үндэсний өв соёлыг таниулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Булган аймаг дахь шүүхүүдийн нийт шүүгч, ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд нийтдээ 4 багт хуваагдан тэргүүн байр, болон “Монгол ноён” “Монгол хатан”-ыг тус тус шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

Тэмцээний тэргүүн байранд Г.Мягмарсүрэн ахлагчтай “Адуучин” баг, тус шүүхийн “Монгол ноён”-оор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал, “Монгол хатан”-аар шүүгчийн туслах Ц.Батцэцэг нар шалгарсан байна.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх