BizNetwork 

танилууддаа түгээх
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гариг, 19:08

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын санаачлагаар шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчидад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль,  болон Монгол Улсын Их хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганаар батлагдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ээлжит сургалтаа зохион байгууллаа.

Тус сургалтыг Булган аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Ц.Отгончимэг, тэтгэвэрийн байцаагч О.Ганцэцэг нар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль” “Даатгалын агуулга, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэвэр тооцоолох аргачлал” зэрэг сэдвээр зохион байгуулж, шүүгч ажилчдын сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх