BizNetwork 

танилууддаа түгээх
Танилцуулга мэдээлэл хийлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 21, Мягмар гариг, 13:24

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын “Төрийн болон хувийн хэвшлийн байгуулагад сургалт, мэдээлэл, танилцуулга хийх”-ээр баталсан хуваарийн дагуу танилцуулга мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн сургалт, мэдээллийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Энх-Амгалан 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган сумын нэгдүгээр багын иргэдэд “Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуулиар, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Өсөхбаяр, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Эрдэнэбулган нар нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажилтан албан хаагч нарт, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны Булган аймгийн Авто тээврийн газрын ажилтан албан хаагч болон иргэдэд шүүхийн үйл ажиллагааны танилцуулга болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар тус тус сургалт зохион байгуулж, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгээр танилцуулга мэдээлэл хийсэн юм.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх