BizNetwork 

танилууддаа түгээх
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 21, Мягмар гариг, 13:01

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын санаачлагаар тус шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд нь албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлж хэвшүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг шүүхийн тамгын газрын урилгаар Булган аймгийн төрийн архивын тасгийн дарга Т.Дорж, Төрийн архивын сан хөмрөгийн эрхлэгч Д.Хажидмаа нар “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг”, “MNS 5140:2011” стандартаар зохион байгуулсан юм.

Сургалтын явцад ажилтнууд албан хэрэг хөтлөлтийн стандартыг дагаж мөрдүүлэхэд гарах хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцсан төдийгүй Булган аймаг дахь шүүхийн архивын өрөө тасалгаатай танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх