BizNetwork 

танилууддаа түгээх
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 17, Баасан гариг, 15:55

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар хороотой хамтран их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг угтан нийт шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний cпортын хөгжлийг дэмжих зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Булган аймаг дахь шүүхүүдийн нийт шүүгч, ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд нийтдээ 4 багт хуваагдан тэргүүн байр, дэд байрыг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Тэмцээний тэргүүн байранд М.Хүрэлбаатар ахлагчтай С.Цэрэндулам, Д.Булганчимэг, М.Баасандорж, Г.Өсөхбаяр, С.Гончигбал, Я.Борцэцэг, Д.Түвшинбаяр, Д.Элбэгзаяа нарын гишүүдтэй “Хурд” баг, дэд байранд Ё.Бямбацэрэн ахлагчтай С.Цэрэнханд, Б.Мөнхжаргал, А.Дөлгөөн, Б.Цогзолмаа, Б.Энх-Амгалан, Ц.Батцэцэг, Д.Гантулга, Э.Энхмаа нарын багийн гишүүдтэй “Дөл” багууд тус тус шалгарлаа.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх