BizNetwork 

танилууддаа түгээх
БУЛГАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ МЭДЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 15, Лхагва гариг, 18:53

2017 оны хагас жилийн байдлаар нийт 346 нэхэмжлэл хүлээж авсан бөгөөд 31 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нийт 305 иргэний хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 245, хялбаршуулсан журмаар 60 хэрэг шийдвэрлэсэн. Нийт 118 хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн байна.

2016 оны хагас жилийн байдлаар нийт 299 хэрэг шийдвэрлэсэн ба 2017 оны хагас жилийн байдлаар нийт 305 шийдвэрлэсэн нь өмнөх оноос 2 хувиар өссөн байна.

2016 оны хагас жилийн байдлаар нийт 299 хэрэг, 2017 оны хагас жилйн байдлаар нийт 305 хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл:

2016 онд:

Иргэний хуулиар-152

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-119

Гэр бүлийн тухай хуулиар-11

Хөдөлмөрийн тухай хуулиар-16

Татварын тухай хуулиар-1

2017 онд:

Иргэний хуулиар-115

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-132

Гэр бүлийн тухай хуулиар-28

Хөдөлмөрийн тухай хуулиар-19

Нийгмийн даатгалын тухай хуулиар-4

Татварын ерөнхий хуулиар-6

Бусад-1

2016 болон 2017 оны хагас жилийг харьцуулахад:

2017 онд иргэний хуулиар 115 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 25 хувиар буурсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 132 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 10 хувиар өссөн, гэр бүлийн тухай хуулиар 28 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 61 хувиар өссөн, Хөдөлмөрийн хуулиар 19 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 15, Лхагва гариг, 18:54
 
BizNetwork 

танилууддаа түгээх