BizNetwork 

танилууддаа түгээх
Шүүхэд баярлалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 13, Даваа гариг, 19:16

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, жолооч Д.Авирмэд нар Булган аймгийн Дашинчилэн суманд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдрүүдэд ажилласан билээ.

Энэхүү ажиллагаанд баярлаж талархсанаа илэрхийлж тус сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Д.Цээсүрэн бидэнд сэтгэгдлээ ирүүлсэн юм. Тэрээр сэтгэгдэлдээ:

“Булган аймгийн Дашинчилэн сумын ЗДТГ-аас 2011-2014 онуудад сум хөгжүүлэх сан, Багийн бичил бизнес хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудаас олгосон зээлэнд зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн нэр бүхий 27 иргэний өргөдлийг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өгсөн. Уг өргөдлийн дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, жолооч Д.Авирмэд нар 2017 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд манай суманд ирж ажиллалаа. Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгснөөр зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн иргэдийн зарим нь зээлээ шуурхай төлж, иргэдтэй уулзалт хийж талууд зээл төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Манай байгууллагын өргөдлийг хүлээн авч бидний цаг завыг хэмнэн, газар дээр нь ирж иргэн бүртэй эелдэг найрсаг, тэгш хандаж, иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж найрсаг үйлчилсэнд маш их баярлалаа. Бидэнтэй хамтран ажилласан та нартаа ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх