BizNetwork 

танилууддаа түгээх
ШҮҮХЭД БАЯРЛАЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 13, Даваа гариг, 19:12

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, жолооч Д.Авирмэд нар Булган аймгийн Гурванбулаг суманд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдрүүдэд ажилласан билээ.

Энэ ажиллагааны талаар болон шүүхийн үйл ажиллагааны тус сумын ЗДТГ-ын дарга С.Өлзийхутаг бидэнд сэтгэгдлээ ирүүлсэн юм. Тэрээр:

“Булган аймгийн Гурванбулаг сумын ЗДТГ-аас 2012-2015 онуудад сум хөгжүүлэх сан болон Багийн бичил бизнес хөгжүүлэх сангуудаас олгосон зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн нэр бүхий 15 иргэний өргөдлийг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өгсөн. Уг өргөдлийн дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, жолооч Д.Авирмэд нар 2017 оны 11 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд манай суманд ирж ажиллалаа. Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгснөөр зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн иргэдийн зарим нь зээлээ шуурхай төлж, иргэдтэй уулзалт хийж талууд зээл төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Манай байгууллагын өргөдлийг хүлээн авч бидний цаг завыг хэмнэн, газар дээр нь ирж иргэн бүртэй эелдэг найрсаг, тэгш хандаж, иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж найрсаг үйлчилсэнд маш их баярлалаа. Бидэнтэй хамтран ажилласан та нартаа ажлын өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх аз жаргал, сайн сайхны дээдийг хүсье” гэжээ.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх