BizNetwork 

танилууддаа түгээх
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 13, Даваа гариг, 17:30

2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 541 нэхэмжлэл хүлээж авсан бөгөөд 42 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нийт 410 иргэний хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 286, хялбаршуулсан журмаар 125 хэрэг шийдвэрлэсэн. Нийт 157 хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн байна.

 

2016 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 529 хэрэг шийдвэрлэсэн ба 2017 оны 03 дугаар улирлын байдлаар нийт 410 шийдвэрлэсэн нь өмнөх оноос 33 хувиар буурсан байна.

2016 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 529 хэрэг, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 410 хэрэг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл:

2016 онд:

Иргэний хуулиар-272

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-207

Гэр бүлийн тухай хуулиар-18

Хөдөлмөрийн тухай хуулиар-31

Нийгмийн даатгалын тухай хуулиар-1

2017 онд:

Иргэний хуулиар-141

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-212

Гэр бүлийн тухай хуулиар-36

Хөдөлмөрийн тухай хуулиар-15

Нийгмийн даатгалын тухай хуулиар-1

Төрийн албаны тухай хуулиар-1

Татварын ерөнхий хуулиар-4

2016 болон 2017 оны 3 дугаар улирлыг харьцуулахад:

2017 онд иргэний хуулиар 141 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 49 хувиар буурсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 212 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 3 хувиар өссөн, гэр бүлийн тухай хуулиар 36 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 50 хувиар өссөн, Хөдөлмөрийн хуулиар 15 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 51 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 15, Лхагва гариг, 18:49
 
BizNetwork 

танилууддаа түгээх