BizNetwork 

танилууддаа түгээх
Хөдөө орон нутагт сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 08, Лхагва гариг, 11:58
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа нь Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн хүүхдийн асуудлаарх хууль зүйн хорооны  гишүүн байгууллагууд болох Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газартай хамтран 2017 оны  10 дугаар сарын  18-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд 6 сумын 24 багт ажиллалаа.

Уг сургалтаар шинэчлэн батлагдсан болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн, Хүүхдийн хамгааллын  тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Зөрчлийн тухай хуулиуд, мөн насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, өсвөр үеийн хүүхдийн эрүүл мэнд, насан туршийн боловсролын тухай ойлголт, малын гоц халдварт өвчин, объектын гал түймэр, газар хөдлөлт, ахуйн хүрээний химийн хордлого, осголт хөлдөлт, түүнээс урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдох осол гэмтлээс урьдчилан сэргийлэх түүнд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар сургалт, мэдээлэл, танилцуулга хийж ажиллалаа.

Сургалтанд хамрагдсан сум, багууд:

Сайхан суманд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ажилласан ба тус сумын Мануулт баг 121, Угалз баг 124,Хульж баг 89, Ундрах баг 56, Сайхан-Овоо баг 110, нийт 390 иргэд, ажилтан албан хаагчид,

Баян-Агт суманд 2017 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд ажиллаж Шарга баг 41, Баянзүрх баг 33, Баянхайрхан баг 56, Халтар баг 45, Дулаанхан баг 33 , нийт 208 иргэд, ажилтан албан хаагчид,

Хутаг-Өндөр суманд 2017 оны 10 дугаар сарын 22-23-ний өдөр ажиллаж Хантай баг 49, Уньт баг 54, Тээл баг 67, Хонгор баг 55, нийт 225 иргэд, ажилтан албан хаагчид,

Тэшиг суманд 2017 оны 10 дугаар сарын 24-25-ний өдөр ажиллаж Хужирт баг 89, Харгал баг 123, Далан баг 124, Жаргалант баг 89, нийт 425 иргэд, ажилтан албан хаагчид,

Сэлэнгэ суманд 2017 оны 10 дугаар сарын 26-27-ний өдөр ажиллаж Тариахтай баг 44, Сэлэнгэбүрэн баг 123, Сангальтай баг 143, нийт 310 иргэд, ажилтан албан хаагчид,

Хангал суманд 2017 оны 10 дугаар сарын 28-29-ний өдөр ажиллаж Хялганат баг 201, Сөрт баг 55, 2-р баг 61, нийт 317 иргэд, ажилтан албан хаагчид, нийт 1875 иргэд, ажилтан албан хаагчид тус тус хамрагдлаа.

Сургалтын үеэр сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багууд ажиллагаанд байгаа гэр бүлийн маргаан, хүүхдийн эрхийн зөрчлийн кейсүүдэд газар дээр нь хуульчдын болон хүүхдийн эрхийн мэргэжилтний зөвлөгөө туслалцааг авах ажлыг ч зохион байгуулж ажилласан болно.

Мөн иргэд ажиллаж байсан байдал болон бусад маргааны улмаас шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар асууж тодруулж нэхэмжлэлийн загвар, хэрхэн нэхэмжлэл гаргах талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх