BizNetwork 

танилууддаа түгээх
Хөдөө орон нутагт нүүдлэн ажиллалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 05, Пүрэв гариг, 19:45

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг, шүүгчийн туслах Ц.Батцэцэг, эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Н.Эрдэнэбулган, нярав, жолооч Д.Түвшинбаяр нар Рашаант сумын ЗДТГ-аас тус шүүхэд хүсэлт гаргасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Булган аймгийн Рашаант суманд нүүдэллэн ажиллалаа.

Шүүн таслах ажлаар иргэний 15 хэрэгт зохигчдод эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, гэрчээс мэдүүлэг авах, иргэний 5 нэхэмжлэлийг хүлээн авч зохигчдод эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, гэрчээс мэдүүлэг авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хүрээнд:

Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн өргөдөлтэй 10 хүнд холбогдох материалуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж талууд эвлэрсний үндсэн дээр нийт 9 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулсан.

Тус суманд ажиллахдаа Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сумын иргэд болон өргөдөл гаргагч, уригдагч талуудад сурталчлах ажлыг зохион байгуулж, гарын авлага материал тарааж, шүүхэд иргэдийн төлөөлөгч ажиллуулах журмыг танилцуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал зэргийг сурталчилан ажиллалаа.

Мөн өргөдөл гаргагч, уригдагч талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, шуурхай, эвийн журмаар асуудлаа шийдвэрлэх боломжтой ажиллагаа хэмээн сайшааж байлаа.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх