BizNetwork 

танилууддаа түгээх
Хөдөө орон нутагт нүүдлэн ажиллалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 19:45

Булган аймаг дахь  Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгчийн туслах Э.Цэнгүүн, Н.Батзаяа, нярав, жолооч Д.Түвшинбаяр нар 2017 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Булган аймгийн Баян-Агт суманд шүүн таслах ажлаар нүүдлэн ажиллалаа.

Шүүн таслах ажлаар иргэний 34 нэхэмжлэлийг хүлээн авч  зохигчдод эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, гэрчээс мэдүүлэг авах, сумын архивт үзлэг хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх