BizNetwork 

танилууддаа түгээх
Шүүхийн захиргааны ажилтнуудаас түвшин тогтоох шалгалт авч дууслаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 18:10

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 04/797 дугаар албан бичгийн дагуу Булган аймаг дахь шүүхийн захиргааны ажилтнуудаас түвшин тогтоох шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авч дууслаа.

Шалгалтын комиссын гишүүдээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гантуяа, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг, Тамгын газрын дарга Б.Дөлгөөнболд, архив, бичиг хэргийн эрхлэгч М.Баасандорж нар ажиллалаа. Түвшин тогтоох шалгалтыг шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу сорил, бодлого ур чадвар, эссэ бичвэр, эссэ илтгэх, ярилцлага болон тухайн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын санал асуулга явуулах зэрэг төрлүүдээр зохин байгууллаа.

Тус түвшин тогтоох шалгалтанд Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах-8, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-3, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, Эвлэрүүлэн зуучлагч түүний туслах, архив, бичиг хэргийн эрхлэгч, нягтлан, нярав зэрэг шүүхийн захргааны ажилтнууд оролцсон болно.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх