BizNetwork 

танилууддаа түгээх
Уулзалт-ярилцлага зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 20, Лхагва гариг, 15:25

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Coffee Conference” уулзалт ярилцлагыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тус уулзалт ярилцлагад Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, болон Булган аймагт үйл ажллагаа явуулж байгаа арилжааны банк болох “Хаан банк”, “Хас банк”, “Капитал банк”, “Төрийн банк”-ны төлөөллүүд оролцсон төдийгүй  дээрх байгууллагуудтай “Хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан санал солилцох, хамтарч ажиллахад тулгарч буй бэрхшээл, хүндрэлтэй асуудлын гарц шийдлийг хамтдаа тодорхойлох” зорилгоор энэхүү уулзалт-ярилцлагыг зохион байгуулсан юм.

Булган аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

 
BizNetwork 

танилууддаа түгээх