BizNetwork 

танилууддаа түгээх
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 18, Даваа гариг, 17:01

Шинээр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан ээлжит сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн сургалтыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, ялын төрөл, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл, хүндрүүлэх нөхцөл, албадлагын арга хэмжээ хэрэглэх сэдвээр зохион байгууллаа.

Сургалтанд тус шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар ирц бүрэн хамрагдаж хуулийг нэг мөр ойлгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа дутагдал гаргахгүй байх талаар харилцан ярилцсан юм.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх