BizNetwork 

танилууддаа түгээх
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 19:15

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахууд ээлжит сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Цогзолмаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны зорилт, зарчим, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл, таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах болон шийдвэрийг гардуулах, биелүүлэх зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд тус шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцож, дээрх сэдвүүдээр ярилцаж, хуулийн талаар нэг мөр ойлголтыг авсан болно.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх