BizNetwork 

танилууддаа түгээх
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 14, Пүрэв гариг, 13:37

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтыг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн удирдаж “Үүргийг гүйцэтгэлийг хангах арга, барьцаа, фидуци, батлан даалт” сэдвээр зохион байгуулж сургалтын төгсгөлд мэдлэг бататгах бодлого бодуулж хариуг хамтран ярилцаж, шүүгчийн туслахуудын өдөр тутмын үйл ажилагаанд тулгамдаж буй зарим асуудал болон цаашид ямар чиглэлээр сургалт хийх шаардлагатай байгаа талаар ярилцсан юм.

Сургалтанд тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдлаа.

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний  хэргийн анхан шатны шүүх

 
BizNetwork 

танилууддаа түгээх