BizNetwork 

танилууддаа түгээх
Хөдөө орон нутагт ажиллалаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 8-р сарын 11, Баасан гариг, 17:30

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, туслах ажилтан Н.Эрдэнэбулган, нярав, жолооч Д.Түвшинбаяр нар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд өргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд Булган аймгийн Бугат суманд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулав.

Уг ажиллагаагаар Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Сум болон Баг хөгжүүлэх сангийн өргөдөлтэй 21 хүнд холбогдох материалуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж талууд эвлэрсний үндсэн дээр нийт 18 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулсан.

Мөн шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сумын иргэд, ажилтан албан хаагчдад сурталчлах ажлыг зохион байгуулж, гарын авлага материал тарааж, шүүхэд иргэдийн төлөөлөгч ажиллуулах журмыг танилцуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал зэргийг сурталчилан ажиллалаа.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон өргөдөл гаргагч, уригдагч талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, шуурхай, эвийн журмаар асуудлаа шийдвэрлэх боломжтой ажиллагаа хэмээн сайшааж байлаа.

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх