BizNetwork 

танилууддаа түгээх
Хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 7-р сарын 27, Пүрэв гариг, 11:00

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, туслах ажилтан Н.Эрдэнэбулган, нярав, жолооч Д.Түвшинбаяр нар эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд өргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулаа.

Уг ажиллагаагаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн өргөдөлтэй 28 хүнд холбогдох материалуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж талууд эвлэрсний үндсэн дээр нийт 28 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахын зэрэгцээ шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид нэхэмжлэл, өргөдөл хэрхэн гаргах талаар хандсан иргэдэд зөвлөгөө өгч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлог үйл ажиллагааны талаар сурталчилж ажиллаа.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон өргөдөл гаргагч, уригдагч талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, шуурхай, эвийн журмаар асуудлаа шийдвэрлэх боломжтой ажиллагаа хэмээн сайшааж байлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 27, Пүрэв гариг, 11:13
 
BizNetwork 

танилууддаа түгээх