BizNetwork 

танилууддаа түгээх
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 13, Мягмар гариг, 19:32

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын хүсэлтээр Булган аймаг дахь Цагдаагийн газрын “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг”-ээс тус шүүхийн шүүгч, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Тус  сургалтыг Булган аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга дэд хурандаа Ө.Нармандах, болон “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг”-ийн дарга цагдаагийн хурандаа М.Даваадорж нар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх тухай” зэрэг сэдвээр зохион байгууллаа.

Мөн энэхүү сургалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил болон цаашид энэхүү шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад  анхаарвал зохих асуудлыг хэлэлцэн санал солилцлоо.

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар

 
BizNetwork 

танилууддаа түгээх