BizNetwork 

танилууддаа түгээх
Мэдээ, мэдээллүүд
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХЭД БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕИЙН СУРГАЛТ-ДАДЛАГА АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 17:55

Булган аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газрын 2017 оны хамтарч ажиллах төлөвлөгөөний дагуу  Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/40,113 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлж, болзошгүй нөхцөл байдал үүссэн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж,таслан зогсоох арга хэмжээ авах, алба хаагчдын   мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, шүүхийн болон бусад албадын хамтын ажиллагааг бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомж, журам зааврын хэрэгжилтийг хангах зорилгоор тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Онцгой байдлын газраас 6 алба хаагч, 1 автомашинтай, Нэгдсэн эмнэлгээс 2 албан хаагч, 1 автомашинтай, Тагнуулын хэлтсээс 1 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 1 алба хаагч, Шүүхээс 26 шүүгч,шүүхийн захиргааны ажилтнууд,, Цагдаагийн газраас 17 алба хаагч тус тус оролцож, дараахь ажлуудыг батлагдсан төлөвлөгөөний дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны холбогдох код,бусад журам, зааврын  дагуу зохион байгууллаа.

 
Хөдөө орон нутагт нээлттэй шүүх хуралдаан зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 12:08

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дотоод ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Нээлттэй шүүх хуралдаан”-ыг Булган аймгийн Бүрэгхангай суманд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

 
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 10:48

Булган аймаг дахь Шүүхийн Залуучуудын зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Анхдугаар Үндсэн хууль батлагдаж, Бүгд найрамдах улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь шүүхүүдийн шүүгч, захиргааны ажилчдын дунд оюун ухаан, авхаалж самбаа, мэдлэг ур чадварыг сорих, эх оронч сэтгэлгээг төрүүлж, үндэсний өв соёлыг таниулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гариг, 19:12

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтны ёс зүй, ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагыг хэвшүүлэх зорилгоор "Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, хувцаслах соёл” сэдвээр Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Ж.Орхонтуулыг урьж  сургалт зохион байгууллаа.

 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гариг, 19:08

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын санаачлагаар шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчидад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль,  болон Монгол Улсын Их хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганаар батлагдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ээлжит сургалтаа зохион байгууллаа.

 
“Кибер аюулгүй байдал хэрэглэгчийн түвшинд аюулгүй байдлыг дээшлүүлэх” сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 22, Лхагва гариг, 19:52

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын санаачлагаар тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын дунд “Файлтай ажиллах”, “Мэдээллийн аюулгүй байдал”-г хангах, гадна болон дотоодоос учирч болох халдлага, аюул заналаас  урьдчилан сэргийлж хамгаалахад шүүхийн дотоод системд холбогдож буй хүн бүрийн үүрэг, хариуцлага тул  бүх хүнд энэхүү мэдээллийг хүргэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.

 
Танилцуулга мэдээлэл хийлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 21, Мягмар гариг, 13:24

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын “Төрийн болон хувийн хэвшлийн байгуулагад сургалт, мэдээлэл, танилцуулга хийх”-ээр баталсан хуваарийн дагуу танилцуулга мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа билээ.

 
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 11-р сарын 21, Мягмар гариг, 13:01

Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын санаачлагаар тус шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд нь албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлж хэвшүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 78-с 1
BizNetwork 

танилууддаа түгээх