BizNetwork 

танилууддаа түгээх
Мэдээлэл лавлагааны алба PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 11, Даваа гариг, 22:05

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ АЛБА, АЖИЛЛАХ ЖУРАМ

Шүүхийн мэдээлэл, лавлагааны алба нь бүх шатны шүүхийн нэгдүгээр давхарт, олон нийтэд харагдахуйц ил газар байрлах ба “ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА” гэсэн хаягийг тодоор бичиж байрлуулна. Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг компьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Шүүхийн мэдээлэл лавлагааны ажиллах журмыг баталсан бөгөөд тус журмаар шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон мэдээлэл, лавлагааны мэргэжилтний ажил, үүргийг

òодорхойлсон юм.
Мэдээлэл, лавлагааны алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

* Шүү
хийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах;
* Ш
үүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх;
* Ш
үүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном товхимол, сэтгүүлийг олон нийтэд сурталчлах;
*  Холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл
өгөх;
* Ш
үүхийн архивыг хариуцан ажиллуулах;
* Мэдээлэл, лавлагааны алба нь ш
үүхийн номын сан, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай байна.
Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд з
өвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагааг өгөх үүргийг хүлээнэ. Үүнд:
* Нэхэмжлэлийн б
үрдүүлбэр, загвар;
* Нэхэмжлэл, гомдол, х
үсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
* Тэмдэгтийн хураамж т
өлөх банк, дансны дугаар;
* Хэргийн оролцогчдын эрх,
үүрэг;
* Хэрэг, маргаан тухайн ш
үүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
* Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
* Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
* Ш
үүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
* Давж заалдах болон хяналтын шатны ш
үүхэд гомдол гаргах хугацаа;
* Давж заалдах болон хяналтын шатны ш
үүхэд гомдол хэрхэн гаргах талаар;
* Холбогдох хуулийн талаарх мэдээлэл.
Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах б
өгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны талаарх асуудлаар харъяалах дээд шатны байгууллага болох тамгын газар, хэлтсийн даргад хандаж болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь “Шүүхийн мэдээллийн самбар”-ыг ажиллуулах бөгөөд үйл ажиллагааны хүрээн дэх бусад ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
Нэхэмжлэл бичих загвар, нэхэмжлэлийн б
үрдүүлбэр, тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт, торгууль, хураамж төлөх дансны дугаар, шүүхийн удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, шүүх хуралдааны тов зэргийг “Шүүхийн мэдээллийн самбар”-т заавал байрлуулна. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон бусад шүүх эрх мэдлийн байгууллагаас эрхлэн гаргадаг “Монголын төр эрх зүй”, “Дээд шүүхийн мэдээлэл”, “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”, “Шүүх эрх мэдэл” сэтгүүл болон бусад ном, хэвлэлийн талаар мэдээлэл өгнө.
Ш
үүхийн үйл ажиллагааны талаар төрөлжсөн санд ороогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээд авахыг хүсвэл ямар албан тушаалтантай уулзах, уулзалтын цагийн хуваарь, уг мэдээлэл байгаа вэб сайтын хаяг зэргийг мэдээлнэ. Шүүх, шүүгч, ажилтны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гарсан мэдээ, баримтын талаар шүүхийн удирдлагад тухай бүрт нь танилцуулна. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь архивыг хариуцан ажиллахдаа Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмыг мөрдлөг болгоно.
Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь ш
үүхийн номын санг хариуцан ажиллуулж, шүүгч, ажилтнуудыг холбогдох мэргэжлийн ном, гарын авлагаар хангана. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба болон бусад шүүхүүдтэй ажлын цагаар онлайнаар байнга холбогдож шаардлагатай мэдээлэл солилцож, хүлээн авч байна.
Та манай Мэдээлэл, лавлагааны албаны
үйл ажиллагааны талаар Бидэнтэй холбоо барих цэсийн Электрон шуудангаар, мөн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар, 70342204, дугаартай утсаар холбогдох боломжтой.

 

 
BizNetwork 

танилууддаа түгээх