BizNetwork 

танилууддаа түгээх
Булган аймгийн өмгөөлөгчдийн хаяг утасны дугаар PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 14, Пүрэв гариг, 10:41

1. Г.Гочоо /Булган аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга/  хаяг: Сумын ЗДТГ-ын байр, утас: 99348179

2. М.Найдан /Өмгөөлөгч/ хаяг: Аймгийн ЗДТГ-ын байр, утас: 95359567, 93210423

3. Г.Эрдэнэчимэг /Өмгөөлөгч/ утас: 99349933

4. Ц.Дагиймаа /Өмгөөлөгч/ хаяг: 5-р баг 21б байр 3,  утас: 99028233, 93040167, гэр 0134223400

5. П.Ган-Очир /Өмгөөлөгч/ утас: 99349529

 

Өмгөөлөгч сонгох зөвлөмж
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй. Хуульд заасан журмын дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа этгээдийг өмгөөлөгч гэнэ. Гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхтэй.

Хохирогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгчөө өөрөө сонгоно. Хохирогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно. Нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно. Хохирогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.


Та амжилттай өмгөөлүүлэхийн тулд дараах зүйлүүдийг анхаараарай:

Өмгөөлөгчийг аль болох эрт сонгож, хэрэг маргаанд оролцуулхаар бол хэргийн материал, нөхцөл байдлын талаар нухацтай судлах бололцоо олгох нь зүйтэй. Тухайн хэрэг хэрхэн шийдэгдэх нь сонгосон өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадвар, хариуцлагаас ихээхэн шалтгаалдаг тул өмгөөлөгчийг хариуцлагатай сонгох хэрэгтэй юм.

Өмгөөлөгчийн мэргэшсэн ерөнхий чиглэл, ажилласан туршлага, ажил хэргийн нэр хүнд, шударга зан төлөв, хариуцлагатай байдал зэргийг тодруулан сонголт хийх. Сонгосон өмгөөлөгчтэйгээ гэрээ хийх. Байгуулсан гэрээнийхээ заалт бүрийг шудрагаар биелүүлж, өмгөөлөгчтэйгээ байнгын холбоотой байвал зохино.

Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон цагаас, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ өмгөөллийн үйлчилгээний хөлс түүнийг тооцох аргачлалыг заавал мэдэгдэх ёстой.
Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ хөлс авсан тухай бүртээ баримт олгож байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 29, Лхагва гариг, 10:27
 
BizNetwork 

танилууддаа түгээх