BizNetwork 

танилууддаа түгээх
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээ PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2017 оны 7-р сарын 28, Баасан гариг, 18:04

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн 25 хэрэг, захиргааны зөрчлийн 1 материалыг хүлээн авч, 18 хэрэг, 1 захиргааны зөрчлийн материалыг тус тус хянан шийдвэрлэсэн байна.


 

Үүнээс:

- шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн 5 буюу 0.2 хувь,

- шийтгэх тогтоол, шийтгэвэрт өөрчлөлт оруулсан 8 буюу 0.4 хувь,

-шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан 4 буюу 0.2 хувь,

-шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан 1 буюу 0.05 хувь,

-шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон 1 буюу 0.05 хувийн үзүүлэлттэй байна.

2 хэргийн оролцогч давж заалдах гомдол эсэргүүцлээсээ татгалзсан бөгөөд  үлдэгдэл хэрэг 5 байна.

 

Тус шүүх иргэний 11 хэрэг хүлээн авч, 9 хэргийг шийдвэрлэсэн байна.

Үүнээс:

-       шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 5 буюу 0.5 хувь,

-       шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 3 буюу 0.3  хувь,

-       шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан 1 буюу 0.1 хувийн үзүүлэлттэй, үлдэгдэл хэрэг 2 байна.

 

Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар эрүү, иргэний  2 хэрэг хянагдсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдээсэн 1 буюу 0.5 хувь, анхан болон давж даалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 1 буюу 0.5 хувийн үзүүлэлттэй байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8-р сарын 07, Даваа гариг, 10:33
 
BizNetwork 

танилууддаа түгээх