BizNetwork 

танилууддаа түгээх
2017.06.27-ны өдрөөс 06.30-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2017 оны 7-р сарын 03, Даваа гариг, 14:06

Иргэний хэргийн шүүх хуралдаан зарласнаас:

1. Д.Эрдэнийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,


 

2.Д.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

3.Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй, А.Даваасүрэнд холбогдох гэм хорын хохирол 12045815 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

4.Н.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох 39469000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.Т.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

6. ”Хонгор хувт” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Хангайн гурил” ХХК-д холбогдох 212124198 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигч эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэргийн шүүх хуралдаан зарласанааас

1.Ц.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох “Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг даалгах тухай захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн байна.

 

Булган аймаг дахь шүүх

 
BizNetwork 

танилууддаа түгээх