BizNetwork 

танилууддаа түгээх
Төрийн жинхэнэ албан хаагчийн гомдол гаргах эрх PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Ууганцэцэг   
2012 оны 1-р сарын 20, Баасан гариг, 11:04

Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 онд хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн 55.5 хувийг төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан эзэлж байна.

Иргэн /төрийн албан хаагч/ та:

Төрийн байгууллага болон  төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааны талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Үүнд:

•             Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан, мөн төрийн албан тушаал эрхлэх болзолыг хангасан иргэнийг тухайн албан тушаалд томилоогүй, томилохоос татгалзсан талаарх маргаан;

•             Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтанд хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах зэрэг асуудлаар үүссэн маргаан;

•             Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан талаарх маргаан;

•             Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халсан талаарх маргаан;

•             Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан талаарх маргаан;

•             Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан;

•             Төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан Ийнхүү Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө уг асуудлаар Төрийн албаны төв болоод салбар зөвлөлд гомдлоо гаргаж, урьдчилан шийдвэрлүүлсэн байхыг анхаарна уу.

Хэрвээ Төрийн албаны төв болон салбар зөвлөлд гомдлоо гаргаснаас хойш 30 хоногийн дотор таны гомдлыг хянан шийдвэрлэж ямар нэгэн хариу  өгөөгүй, эсхүл гаргасан шийдвэрийг та хүлээн зөвшөөрөөгүй бол ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулах эрхтэй.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 20, Баасан гариг, 11:14
 
BizNetwork 

танилууддаа түгээх